"АШИД МӨНХ"

MИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН Ч ГУЙСАН БҮҮ ӨГ.

Sunday, December 19, 2010

Монгол газар усны нэрийн домог цуглуулах улсын уралдаан


Та бүхэндээ Монгол газар усны домог цуглуулах улсын уралдааны зарыг танилцуулж байна. Та бүхэн энэхүү уралдаанд идэвхитэй оролцож нутаг орныхоо түүх домгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд идэвхитэй оролцоорой. Бид өдрөөс өдөрт түүх, соёл, зан заншил, газар нутгаа мэдэхгүй болж буй гэдэгтэй санал нийлэх байхаа. Жишээ нь нэг уулын ам байх ба түүнийг нутгийнхан Гамбаагийн өвөлжөө, Доржийн хаваржаа гэж хэлэх болж яасан урт хаваржаа, өвөлжөө юм. 2, 3 км үргэлжилсэн байх жишээтэй. Домог бүр ч мартагдах маягтай шинээр нэр хүртэл үүссэн байх юм. Цэнхэрийн халуун рашааныг нутгийнхан халуун ус гэх юм 1970 оноос хойш тэгэж нэршсэн бололтой сонсход бас л эвгүй юм. Цэнхэрийн халуун рашааны ард талыг толгойг Моби толгой гэдэг болж, Монгол Алтайн нурууны Алаг хайрхан уулын БНГ урд толгойг Моби толгой гэх юм. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр товчхондоо амьд сэрүүн байгаа хөгшдөөсөө нутаг орныхоо түүх, домгийг цуглуулж, газар нутгийнхаа талаар хойч үедээ уламжлуулан үлдээцгээе

Wednesday, October 20, 2010

ЧИГ БАРИМЖАА

Таньж мэдэгдээгүй зүйлс хүмүүсийг үргэлж татдаг бөгөөд Дэлхийн алсын булан руу тэд тэмүүлж, сэтгэл дотроо бол хүн бүхэн аялагч байдаг. Харин таньж мэдэхгүй газар орчинд буцах замаа яаж олох вэ? Мэдээж, луужин, холбооны хэрэгсэл, газрын зургийн ачаар төөрөхгүй ч эдгээр хэрэгслүүд байхгүй бол яах вэ? Байхгүй бол эргэн тойрны зүйлсээр чиг баримжаа олохыг хичээ. Ингэж сурснаар үл мэдэгдэх газар орчныг зоригтой судалж болдог. Мэдээж, луужинтай байвал чиг баримжаа олоход хамгийн амархан. Харин байхгүй үед Нар, Сар, одоор баримжаалан, чиг баримжааг тодорхойлж болно. Дэлхийн хойд тал бөмбөлөгт бол шөнийн цагт Туйлын одоор /Алтан Гадас од/ чигээ олох нь хамгийн дээр. Энэ од дэлхийн тэнхлэгийн төсөөлж байгаа үргэлжлэл дээр бараг яг байрладаг учраас хойд зүгийг заадаг. Алтан Гадас одыг олохдоо Том Баавгай, Бага Баавгайн одны ордуудаар баримжаалж олбол хялбар.

Нар, цагаар чиг баримжааг тодорхойлох. Өдрийн цагт Нар найдвартай чиг баримжаа болно. Цагийн бүсээр бус орон нутгийн цагаар цагаа тааруулж, цагийн зүү болон 12 гэсэн тооны хоорондын өнцгийг нүдээр хувааж, цагийн зүүг Нар руу эргүүлбэл, ингэж үүссэн шугам нь хойд, өмнөд чигийг заадаг. Үдээс өмнө бол өмнө зүг нь Нарны баруун талд, үдээс хойш зүүн талд нь байна. Жишээ нь, 8 цагт өмнө зүг нь 10-н тоог дайран өнгөрч байгаа шугамын үргэлжлэл дээр оршино. Үд дунд Нар өмнө зүгт байрладаг. Энэ аргыг хойд болон дундын өргөргүүдэд хэрэглэх боломжтой бөгөөд өвлийн улиралд Нар доор байрладаг учраас зүг чигийг олох нарийвчлал нь зуныхаас илүү байдаг.

Сар, цагаар зүг чигийг олох. Тэргэл Сар нь тэнгэрийн хаяанд нарны эсрэг байрлах учраас яг шөнө дунд Сар өмнө зүгт /Хойд тал бөмбөлгийн/ байрлана. 12 цагийн зөрүү нь цаган дээр харагддаггүй учраас Сар, цагаар зүг чигийг олохдоо Нар, цагаар олохтой адил байдлаар тодорхойлно.

Гэвч Тэргэл сар тэнгэрийн хаяанд тэр болгон гарч ирэхгүй учир Сар дүүрэн биш байгаа үед зүг чигийг яаж тодорхойлох вэ? Ажиглалтын хугацааг цаган дээр тогтоогоод Сарны диаметрийг нүдэн баримжаагаар 12 тэнцүү хэсэгт хувааж, Сарны харагдаж байгаа хадуурын хөндлөн огтлол дотор хэдэн тийм хэсэг агуулагдаж байгааг баримжаагаар таамаглаж болно. Цаг ашиглан зүг чигийг тогтоох. Ю-өмнө, С-хойд зүг бол Сарны дискийн баруун тал хэсэг нь харагдах бөгөөд гарсан тоог ажиглалтын цагнаас хасах хэрэгтэй. Хэрэв Сар холдож байгаа бол сарны дискийн зүүн тал хэсэг нь харагдах ба ажиглалтын цаг дээр тоог нэмэх хэрэгтэй. Алдаж тооцоолохгүйн тулд “Хэрэв Сар томорч байгаа бол ялгавраар тооцох, харин Сар жижгэрч байгаа бол нийлбэрээр тооцох хэрэгтэй” гэдгийг мартаж болохгүй. Нийлбэр, ялгаврын аль нэг нь Сарны чиглэл дээр Нар байрлах тэр цагийг харуулна. Дахин гаргаж ирсэн цагт тохирч байгаа, цагны нүүрэн дээрх хэсгийг Сарны хадуур руу чиглүүлэн, Сарыг Нар гэж үзээд, хойд-өмнө чигийг олно.

Дундын бүс нутагт, орон нутгийн цагийг мэдэхгүй байгаа үед Нар, Сарны байрлалыг тэнгэрийн хаяанд харьцуулан зүг чигийг ойролцоогоор тодорхойлж болно. Зуны улиралд Нар, Сар нь зүүн хойноос мандаж, баруун хойно жарган, өвлийн цагт зүүн өмнөөс мандаж, баруун өмнө зүгт жаргана. Нар, Сар нь жилд хоёрхон удаа, 3 сарын 21, 9 сарын 23-нд яг зүүнээс мандаж, баруунд жаргадаг.

Цаг байхгүй үед ч гэсэн Нар, Сар нь зүг чиг олоход тусална. Үд дунд Нар хамгийн өндөрт, шөнө дунд Сар хамгийн өндөрт байрлаж, хойд зүгт чиглэсэн сүүдэр нь хамгийн богино байдаг.

Амьд чиг баримжаанууд. Бүрхэг өдөр тэнгэрээр чиг баримжаа олох боломжгүй учраас ургамлыг анхааралтай ажиглах хэрэгтэй. Хөвд, хаг өвс сүүдэрт голдуу ургадаг учраас мод, хад чулуу зэргийн ар талд байдаг. Моддын холтос ч хойд талдаа илүү бараан, ширүүн болсон бөгөөд энэ шинж нь хус модонд сайн илэрнэ. Нарс модны хувьд бол бороо орсны дараа их бие нь голдуу хойд талаасаа харладаг. Учир нь усанд харлаж байгаа нимгэн хоёр дахь холтос нь хойд талаасаа эхлэн ургадаг. Хуурай, халуун цаг агаартай үед гацуур, нарсны их биений урьд хэсгээс давирхай илүү их ялгарна. Гэхдээ эдгээр шинж чанарыг хэд хэдэн модон дээр шалгасны дараа болгоомжтой ашиглах хэрэгтэй юм. Мөн өөр бусад шинж тэмдгүүд ашиглан зүг чигийг батлавал бүр сайн. Хойд нутагт хавар цагийн ойн чөлөөний өвс нь өмнөд нутгийнхаас илүү өтгөн байдаг. Ганцаар байрласан мод, их бие, том чулуунуудын өмнө талд өвс өтгөн ургаж, хойд талдаа жилийн халуун үед ч шинэ хэвээрээ удаан хадгалагддаг. Хэрэв жалга, судаг, голын хөндийн налуу хэсгээр голдуу өмнөд өргөрөгт түлхүү ургадаг ургамал тааралдвал уг налуу нь нарны гэрлийг илүү их авч, өмнө зүг рүү харж байгааг харуулна. Харин хойшоо харсан налуу хэсэгт чийгэнд дуртай, хойд нутгийн зүйлийн ургамлуудыг үзэж болно. Жишээ нь, Төвийн Черноземье /”Бараан газар” гэсэн утгатай/ нутагт, өмнөд бэлүүдэд хуурай орчинд дуртай ковыль /хялгана/ ургаж, харин хойд бэлүүд нь чийгт нугаар хучигддаг.

Уулсын бэлүүдийн хоорондын ялгааг бас олж харж болно. Хэрэв Өмнөд Урал болон Саяны нуруунд нэг бэл нь талынх бол нөгөө бэлд нь мод ургаж, талын бэл нь голдуу өмнө зүг рүү харж, модтой бэл нь хойш хардаг. Балтийн тэнгисийн эрэгт бол салхины үйлчлэлээр үүссэн элсэн мөргөцгүүдийг ажиглах хэрэгтэй. Мөргөцгийн нэг талд черника /хар нэрс/, брусника /алирс/, водяника , хөвд ургасан байвал хойд зүгийг харуулж, хаг өвс, вереск /хонин арц/ ургасан байвал өмнө зүгийг заана.

Уулын өвчин

Эрт дээр үеийн хүмүүс “ууланд хортой агаар байдаг”, “муу гүйдэл, чөтгөртэй” оргилууд байдаг”, “хүнийг залхаадаг” хэмээн ойлгож иржээ. Тажикууд энэ догшин савдгийг “дам гири”, Өмнөд Америкийн индейчүүд “пуна”, Төвдийн Лхаст “сур” хэмээн нэрлэдэг. Гэтэл үнэндээ бол энэ нь агаарын даралт хэт багасаж, хүчилтөрөгч дутсаных юм. Дээр нь бас хүйтэн жавар нэрмээс болж, атмосферийн фронтууд солигдох үед даралт улам багасах зэрэг цаг агаарын элдэв “ааш араншин” нэрмээс болно. Уулын өвчин хүмүүст үүсэх өндөрлөг харилцан адилгүй бөгөөд аль өргөрөг дээр тухайн уул байрлаж байгаа, /туйлд ойрхон эсэх/, ямар улиралд авиралт хийгдэж байгаа, тухайн авирагчийн бие бялдрын онцлог зэргээс хамаардаг. Гэхдээ 6000 метрээс дээш өндөрт уулын өвчний шинж тэмдгүүд бүх хүмүүст үүснэ.
Өндөр ууланд хүний цус аажмаар өтгөрдөг учраас уушгинаас хүчилтөрөгчийг биеийн дотуур дамжуулан тараах нь муудна. Ийм байдлаас болж зарим хүмүүс туйлдан, уулын нөхцөлд дасаагүй хүмүүс 2500 метрээс дээш өндөрт ачааллыг бараг даахгүй. Толгой нь өвдөж, дотор нь муухайран, зовхи нь таталдана. Сэтгэцийн байдал нь хурцдаж, зан ааш нь огцом хувиран, гэнэт учир шалтгаангүй инээж байснаа сэтгэлээр унаж, хүйтэн хөндий болж, эсвэл бүр дайран довтолж ч магадгүй. Нойр нь муудан, элдэв хар дарсан зүүд, муу зөн совингоос салж чадахгүй болдог. Ухаан санаа нь сав саруул байгаа мэт өөрт нь санагдавч заримдаа хүн өөрийгөө хянаж чадахгүй болсон байдаг. Зөвхөн өөрийнхөө зөв гэдэгт хөдөлшгүй итгэлтэй болж, ямар ч шүүмжлэлийг огт хүлээж авахгүй. Өндөр ууланд байн байн тохиолддог онц ноцтой нөхцөл байдалд сэтгэцийн ийм өөрчлөлт нь онцгой аюултай юм.
Уулын өндөр оргил руу аажмаар авирч ууланд өөрийгөө дасгах хэрэгтэй байдаг. Алхам алхмаар акклиматизаци буюу цаг агаарт дасгаж, өөрийн бие организмыг чагнан, уулын өвчний анхны шинж тэмдгүүдийг илрүүлэх хэрэгтэй. Гэвч уулын амьдралд хүн бүхэн дасаж чаддаггүй. Тал газрын хэвийн нөхцөлд эрүүл, чийрэг олон хүмүүс өндөрт ажиллаж чадахгүй болох нь элбэг юм.
Ууланд өөрийн хууль, дүрмүүд ноёрхох ба зарим давчуу хөндийд хэдэн сараар ч нар тусаж чадахгүй, өвөрмөц “туйлын шөнө” болно. Огт нар тусдаггүй өнцөг булангууд ч байх бөгөөд огцом бэлүүдээс цасан хунгар, хад чулуу нуран доош унаж, заримдаа шавар, чулуу нижигнэн доошилно.
192-193-р нүүрний зураг.
Түүнчлэн хөрсөн дороо цэвдэгтэй, мөстэй газар хүмүүсийн хөл хальтран ойчих осолтой. Хагарсан том чулуунууд ч бас л аюултай бөгөөд хүмүүсийн хөл хальтирч гулсан хавчигдах, мултлах, гэмтээх нь энүүхэнд. Мөн шаварт хөл хальтирч, доод талдаа авирч яваа хүний толгой руу чулуу унагаах, эсвэл дээд талдаа яваа хүнээс ийм “бэлэг” авах аюултай. Иймээс авирч байхдаа урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч, өгсөх, уруудахын алинд ч яаралгүй, болгоомжтой ажиллах хэрэгтэй.
Ууланд хэрхэн авирах талаар. Уулын оргил өөд авирна гэдэг нь байнга дээш өгсөж, доош буух явдал юм. 35 хэмээс дээш огцом налуу өөд бол хүмүүс заавал гараараа хамжин авирахад хүрнэ. Оргил өөд муруй шугамаар авирах нь хавьгүй хялбар бөгөөд хурдан. Ийм ч учраас хүмүүсийн /эсвэл амьтдын/ үүсгэсэн уулсын зөрөг замууд муруй тахир байдаг. Туршлагагүй, бэлтгэгдээгүй хүн бол өөрийгөө хэт ядраахгүйн тулд нэг цагийн дотор ачаагүй бол 300 м, ачаатай бол 200 метрээс илүү авирах хэрэггүй юм.
Дэргэд шахам байгаа, хамгийн өндөр биш ч гэсэн аль нэг оргил өөд авирах хүсэл ихэд төрөх боловч хэрэв зам, маршрут дайраагүй бол ингэх хэрэггүй юм. Учир нь төлөвлөөгүй буулт ямар ч хэцүү болж магадгүйг хэн ч урьдаас мэдэхгүй. Олны дунд тархсан “авирахаас уруудах нь хялбар” гэдэг буруу ойлголтоос эртхэн салах хэрэгтэй. Доош буух нь голдуу ядаргаатай бөгөөд заримдаа авирахаас ч аюултай. Хэт ачаалалд өртсөн булчингууд өвдөж, алхах бүрт их хүч шаардагдаж, хөл заримдаа бүдрэн, гутал хэт давчуу, эвгүй мэт санагдана. Өвс нойтон байгаа үед гүйх маш осолтой бөгөөд хальтран чулуу, хадан дээр унах, зарим үед ингэж зугаацсанаас болж амиа ч алдах аюултай.

Манай өвөг дээдэс юугаар аялж байсан бэ?

Өнөөдөр бид авто машинаар явж онгоцоор нисэж байна. Сая сая тонн ачаа их газар далайг гатлан бүх дэлхийгээр зөөвөрлөж энийг хүний төлөө хүчтэй хурдан машин хийж байна. Ихэнх европ америкчууд бүх насны туршид хэзээ ч явж зорчихдоо “манай жижиг ах дүүс” амьд хүчийг хэрэглэгдэггүй юм. Харин 200 жилийн өмнө хуурай газар тээврийн гол хэрэгсэл нь амьтад шүү дээ. Манай өвөг дээдсийн олон зууны үндсэн хэрэгсэл бол морь юм. Түүнийг унаж ачаанд хөллөж хэрэглэдэг байв. Морь унах үед морины алхаа ойролцоогоор 6 км/цаг, хатируулахад 12 км/цаг байдаг. Сайн замд ачааны жингийн дундаж хурд 4 км/цаг, муу замд хурд 2 км/цаг хүртэл буурна. Морины үүрэх ачаа түүний жингээс хамаарна. Гэвч сайн замд 100-120 кг, хойд нутгийн буга дээр үеэс хойд зүгийн ард түмний тээврийн амьтан байсан. Дээхэн чарганд буга хөллөж өвөл бүх ачаагаа ачин Кольскийн хагас арлаас баруун руу зүүн зүг Чукотго уруу зүглэдэг ажээ. Бугын тээврийн Тундэр Сибирийн тайга ба бүүр өмнөдөд Байгаль ба Амур хүртэл хэрэглэдэг байв. Одоо ч олон тохиолдолд буга нь тээврийн хэрэгсэл маягаар хэрэглэгдсээр. Албан ёсоор явалтыг тогтоосноор өвөл хос буга 400 кг ачааг 1500 км зайд зөөвөрлөдөг нь тогтоогджээ. Кавказ ба Дундад азид сайхан унаа ба ачааны амьтан бол луус юм. Энэ нь илжиг ба гүүний ирлийз болно. Луус адайр зангүй дөлгөөн ба түүнийг ууланд ч хэрэглэж болно. Тэр мориноос ч илүү ачаа авч явах ба дунджаар 120 кг гэвч удаан явна. Харитгаа нь 10 км/цаг хүртэл. Түвд ба Памирт ачаа зөөхөд хааяа сарлагийг хэрэглэнэ. Тэд ууланд 90 кг хүртэл ачаатай 3 км/цаг явдаг Буриадад сарлагийн бус үнээ сарлагийн ирлийз хайнагийг хэрэглэнэ. Олон районд жишээ нь Якутад өвөл нь бухыг чарганд хөллөдөг, зун ч мөн чарганд хөллөж ачааг намгаар зөөвөрлөнө. Уналгын якут бух нь жороо морийг санагдуулам том алхаагаар явж чаддаг аж. Тэньшанд бухыг ууланд дүнз чирж зөөхөд хэрэглэнэ. Нохой хойд Сибирийн тайгын хэсэг ба үндсэн хөллөгөөний амьтад болно. Тайгын бүсийн гүнд хөллөгөөний нохойн аж ахуй гол мөрнөө тархсан ба Тундэрээс Тайга хүртэл 500 км-ээс илүү газар байршина. Якутад зун нохойг том биш ачааг тэргээр зөөвөрлөнө. Хөллөгөөний жин нь нохойн жингийн ¼-д хүрсэн байна. Зөөлхөн хөллөгөөний үед ачааг 40% хүртэл ихэсгэх боломжтой. Нохойг зун бас завь татлаганд хэрэглэж болно. Цөлийн бүсэд ачаа зөөхөд тэмээ хэрэглэнэ. Элсэн цөлд энэ амьтан автомашинтай өрсөлдөж чадахуйц. Дундад азийн өмнөд зүгт голдуу нэг бөхтэй Казакстан ба Дундад азийн хойд зүгт 2 бөхтэй тэмээд байдаг. Өргөн тархсан эрлийзийн хоёр туйл бол Туркмений Инэр, Казакийн нар. Энэ тэмээд арай тэсвэр хатуужилтай өөрийн эцэг эхээс ч илүү ажиллах чадвартай. Дунд зэргийн тэмээ төвөггүй 200 кг сайн нь 300 кг бүр сайн үүлдрийнх 500 кг даадаг. Тэмээд цувран жингийн маягаар явна. Жингийн дундаж хурд 5 км/цаг хатуу газраар, шигүү зузаан элсэнд 4км/цаг хүртэл, сийрэг элсэнд 2км/цаг хүртэл явдаг. Өдөрт дундажаар 25-30 км явж чадна. Ер нь тэмээтэй хүн эсвэл бага ачаатай бол хангалттай хурдан явах чадалтай. Тэмээнд ус тийм их шаардагдаггүй. Хаварт шүүслэг бэлчээрийн тэжээлтэй ажлын тэмээ 2-3 хоногт 1 удаа ус ууна. Хэрэв ажиллаагүй тэмээ бүр бага уудаг. Зун өдөр бүр дуртайяа уудаг. Онц хор нөлөөгүй бол 2 хоног усгүй байж болно. Дундад азид зөөвөрт илжиг хэрэглэнэ. Тэд хоол унданд морь шиг цамаан биш ба тэсвэртэй. Илжиг 70 кг хүнтэйгээ 10-15 кг-ийг тээдэг. Ачааны илжигний явах хурд 4-5 км/цаг. Өдөрт 20-25 км явж чадна. Сайн унааны илжиг 70 км өдөрт. Тэднийг хөллөгөөнд хэрэглэдэг гэвч маш ховор. Орчин үеийн ба дээр үеийн тээврийг замдаа сольж байхыг цөөнгүй харж болно. Жишээ нь: Арктикт мөс зүсэгчээс нохойн хөллөгөөгөөр явдаг. Сахарт онгоцноос буугаад аэродром дээрээс тэмээнд сууж болно. Олон оронд одоог хүртэл зөөвөрлөлтийн эртний аргыг өргөн хэрэглэдэг. Зүүн өмнөд Азид олон том жижиг гол мөрөнтэй газар завинд ачаагаа ачаад жуулчилна. Дундад Дорнод ба Тав Азид ачаа уналгын тээвэр бас л тэмээ, илжиг, морь, сарлаг байсаар. Тэд цөл ба уулын замд сольшгүй юм. Энэ бүх хачирхалтай зүйлс аялал жуулчлалын бизнестэй огт хамааралгүй. Зүгээр л эдийн засгийн буурай хөгжилтэй орны оршин суугчдын олонхид өөр тээвэрлэлтийн боломж байхгүй байдаг.

Төмөр замны тээвэр

Хэрвээ дундад зуунаас 18-р зуун хүртэл дэлхийн соёл иргэншил далай руу л нүүрээ харуулсан юм шиг байв, тэгтэл 19-р зуунд огцом нүүрээ тивийн гүн рүү эргүүллээ. Энэ нь төмөр зам бий болсны ач юм. Түүхийн богинохон хугацаанд Европ, Хойд Америк нягт гүн сүлжээгээ нээжээ. 20-р зууны эхээр зуун жилээрээ түүний үргэлжлэл 1 млн км өссөн байна. Хот суурин бөглүү газар туулж барамгүй хөндий бүгд түүний замд тааралдах болж өөрсдийн нүүр царайг өөрчлөн шинэ амьдралаар амьдарч эхэллээ. Найдвартай ган зам дотоодын нутаг дэвсгэрээр далайн эрэгтэй холбогдсоноор бүх дэлхийн агуу сан баялгийг гадаад зах зээлд санал болгох боломж олгов. Ялангуяа Орос, АНУ, Канад гэх мэт тивийн том орон зайг эзэмшсэн орнуудын аж ауйн амьдралд төмөр замны ач холбогдол их юм. Нефть, нүүрс, хүдэр, мод, үр тариа ба бусад ачаа төмөр замаар урсаж эхэллээ. Төмөр замын харилцааны сэтгэл татам зүйл нь юуны түрүүн түүний ачаа даац, найдвартай, өргөн хүрээтэй ба харьцангуй хямд тээвэрлэлт юм. Заримдаа багагүй шийдвэрлэх ач холбогдол бол хурд, ялангуяа холын зай ба умардын хүйтэн, их газар ба цөлийн огцом цаг уурын таагүй орчинд цаг агаараас шалтгаалах байдал нь маш чухал юм. Хэрвээ төмөр замын газар зүйг бүхэлд нь харвал өөр нэг багагүй хүчин зүйл-нийгэм эдийн засгийн түвшинг тооцож болно. Үүнийг аж үйлдвэрлэлийн Барууныг хөөж буй Евро Азийн орнууд дээр харж болно: Орос ба түүний ойролцоох зарим хөршүүд, Хятад ба Энэтхэг – түүний хөгжлийг газрын зурагт бараан төмөр замын судалаар харж болно. Өөр их нягтралыг Баруун Европ ба Хойд Америкт харж болно. 20-р зууны сүүлийн 10-н жилд төмөр зам өөрийн ач холбогдолыг автомашины тээвэрт зай тавьж, бага хэмжээгээр ашиглагдах болжээ. Үлгэрлэвээс АНУ-д зорчигч тээвэрлэлт 60-н онд 34%-аас 90-н онд 0,3% хүртэл багасжээ. Төмөр замаар бодитоор, зүүнээс танк хүртэл бүх барааг зөөвөрлөдөг. Ямар ч гэсэн воган, цистерн хашлагат воган бүгдийг дүүргэх ачаа бий. Энэ нь шатахуун янз бүрийн түүхий эд ХАА-н бүтээгдэхүүн юм. Төмөр зам зөвхөн эх газар луу тээвэр хийдэг. Чулуун нүүрс, төмрийн хүдрийн уурхайгаас боловсруулах байгууламжид хүргэх нэг бүсээс нөгөөд борлуулах хүнсний бүтээгдэхүүн ба бараа авчрах тийм үүргийг тээврийн энэ төрөл гүйцэтгэнэ. Мөн төмөр зам үндсэн ачаа гүйлгээний газар зүйг тодорхойлно. Төмөр зам томоохон аж үйлдвэрийн төв, ашигт малтмалын олборлолтын ройан дундуур мөн том хот далайн боомт дундуур өнгөрнө. 20-р зуунд төмөр замын тээвэрлэлтийн зорчигчидын хувь заяа амаргүй бүрэлджээ. Зууны эхэнд Баян хүрээлэлийн хувиарлашгүй ноёрхол туслах дүрд хувирч, аж үйлдвэрийн хөгжилтэй орнуудад авто машинтай өрсөлдсөн өрсөлдөөнд энэ талаар бараг бүрэн мартсан гэж болно. Гэвч урьдийнхаараа алдарт газар доорхи /Метрополитен/ ба хот хоорондын төмөр зам хотын оршин суугчид нь өдөр тутам ба долоо хоногт үйлчилсээр л байв.

Tuesday, October 12, 2010

ТАХИЙН ТАЛ





Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэг
Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан билээ. Алтайн өвөр говь нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөөрөө хадгалж үлдсэн говь цөлийн экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд дэлхийн ач холбогдол бүхий онцгой газарт тооцогдоно. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох мазаалай, хавтгай, хулан, тахь, хар сүүлтий, аргаль, янгир зэрэг хөхтөн болоод жороо тоодог, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийн олон улсын ач холбогдлыг нь харгалзан 1991 онд ЮНЕСКО-ийн шийдвэрээр Олон улсын шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ.
Говийн Их дархан цаазат газар нь “А, Б” гэсэн хоёр хэсгээс тогтох ба нийтдээ 5.3 сая га талбайг эзэлж талбайн хэмжээгээрээ дэлхийд 15-д ордог байна. Говийн Их дархан газрын хэсэг тус бүрт хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулах хамгаалалтын захиргаа ажиллаж байгаа ба “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Тахийн талд байрладаг. тахийн талын тахь унаган байгальдаа хамгийн сүүлд 1965 онд устсан газар дахин нутагшуулсанаараа онцлог юм. Аялагч таныг говийн их дархан цаазат газар байх байгалийн өвөрмөц дүр төрхийг очиж үзээрэй хэмэн хүсэж байна.

Friday, May 21, 2010

Увс нуурын ай сав