ТАХИЙН ТАЛ





Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэг
Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан билээ. Алтайн өвөр говь нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөөрөө хадгалж үлдсэн говь цөлийн экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд дэлхийн ач холбогдол бүхий онцгой газарт тооцогдоно. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох мазаалай, хавтгай, хулан, тахь, хар сүүлтий, аргаль, янгир зэрэг хөхтөн болоод жороо тоодог, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийн олон улсын ач холбогдлыг нь харгалзан 1991 онд ЮНЕСКО-ийн шийдвэрээр Олон улсын шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ.
Говийн Их дархан цаазат газар нь “А, Б” гэсэн хоёр хэсгээс тогтох ба нийтдээ 5.3 сая га талбайг эзэлж талбайн хэмжээгээрээ дэлхийд 15-д ордог байна. Говийн Их дархан газрын хэсэг тус бүрт хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулах хамгаалалтын захиргаа ажиллаж байгаа ба “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Тахийн талд байрладаг. тахийн талын тахь унаган байгальдаа хамгийн сүүлд 1965 онд устсан газар дахин нутагшуулсанаараа онцлог юм. Аялагч таныг говийн их дархан цаазат газар байх байгалийн өвөрмөц дүр төрхийг очиж үзээрэй хэмэн хүсэж байна.

Comments