ЧИГ БАРИМЖАА

Таньж мэдэгдээгүй зүйлс хүмүүсийг үргэлж татдаг бөгөөд Дэлхийн алсын булан руу тэд тэмүүлж, сэтгэл дотроо бол хүн бүхэн аялагч байдаг. Харин таньж мэдэхгүй газар орчинд буцах замаа яаж олох вэ? Мэдээж, луужин, холбооны хэрэгсэл, газрын зургийн ачаар төөрөхгүй ч эдгээр хэрэгслүүд байхгүй бол яах вэ? Байхгүй бол эргэн тойрны зүйлсээр чиг баримжаа олохыг хичээ. Ингэж сурснаар үл мэдэгдэх газар орчныг зоригтой судалж болдог. Мэдээж, луужинтай байвал чиг баримжаа олоход хамгийн амархан. Харин байхгүй үед Нар, Сар, одоор баримжаалан, чиг баримжааг тодорхойлж болно. Дэлхийн хойд тал бөмбөлөгт бол шөнийн цагт Туйлын одоор /Алтан Гадас од/ чигээ олох нь хамгийн дээр. Энэ од дэлхийн тэнхлэгийн төсөөлж байгаа үргэлжлэл дээр бараг яг байрладаг учраас хойд зүгийг заадаг. Алтан Гадас одыг олохдоо Том Баавгай, Бага Баавгайн одны ордуудаар баримжаалж олбол хялбар.

Нар, цагаар чиг баримжааг тодорхойлох. Өдрийн цагт Нар найдвартай чиг баримжаа болно. Цагийн бүсээр бус орон нутгийн цагаар цагаа тааруулж, цагийн зүү болон 12 гэсэн тооны хоорондын өнцгийг нүдээр хувааж, цагийн зүүг Нар руу эргүүлбэл, ингэж үүссэн шугам нь хойд, өмнөд чигийг заадаг. Үдээс өмнө бол өмнө зүг нь Нарны баруун талд, үдээс хойш зүүн талд нь байна. Жишээ нь, 8 цагт өмнө зүг нь 10-н тоог дайран өнгөрч байгаа шугамын үргэлжлэл дээр оршино. Үд дунд Нар өмнө зүгт байрладаг. Энэ аргыг хойд болон дундын өргөргүүдэд хэрэглэх боломжтой бөгөөд өвлийн улиралд Нар доор байрладаг учраас зүг чигийг олох нарийвчлал нь зуныхаас илүү байдаг.

Сар, цагаар зүг чигийг олох. Тэргэл Сар нь тэнгэрийн хаяанд нарны эсрэг байрлах учраас яг шөнө дунд Сар өмнө зүгт /Хойд тал бөмбөлгийн/ байрлана. 12 цагийн зөрүү нь цаган дээр харагддаггүй учраас Сар, цагаар зүг чигийг олохдоо Нар, цагаар олохтой адил байдлаар тодорхойлно.

Гэвч Тэргэл сар тэнгэрийн хаяанд тэр болгон гарч ирэхгүй учир Сар дүүрэн биш байгаа үед зүг чигийг яаж тодорхойлох вэ? Ажиглалтын хугацааг цаган дээр тогтоогоод Сарны диаметрийг нүдэн баримжаагаар 12 тэнцүү хэсэгт хувааж, Сарны харагдаж байгаа хадуурын хөндлөн огтлол дотор хэдэн тийм хэсэг агуулагдаж байгааг баримжаагаар таамаглаж болно. Цаг ашиглан зүг чигийг тогтоох. Ю-өмнө, С-хойд зүг бол Сарны дискийн баруун тал хэсэг нь харагдах бөгөөд гарсан тоог ажиглалтын цагнаас хасах хэрэгтэй. Хэрэв Сар холдож байгаа бол сарны дискийн зүүн тал хэсэг нь харагдах ба ажиглалтын цаг дээр тоог нэмэх хэрэгтэй. Алдаж тооцоолохгүйн тулд “Хэрэв Сар томорч байгаа бол ялгавраар тооцох, харин Сар жижгэрч байгаа бол нийлбэрээр тооцох хэрэгтэй” гэдгийг мартаж болохгүй. Нийлбэр, ялгаврын аль нэг нь Сарны чиглэл дээр Нар байрлах тэр цагийг харуулна. Дахин гаргаж ирсэн цагт тохирч байгаа, цагны нүүрэн дээрх хэсгийг Сарны хадуур руу чиглүүлэн, Сарыг Нар гэж үзээд, хойд-өмнө чигийг олно.

Дундын бүс нутагт, орон нутгийн цагийг мэдэхгүй байгаа үед Нар, Сарны байрлалыг тэнгэрийн хаяанд харьцуулан зүг чигийг ойролцоогоор тодорхойлж болно. Зуны улиралд Нар, Сар нь зүүн хойноос мандаж, баруун хойно жарган, өвлийн цагт зүүн өмнөөс мандаж, баруун өмнө зүгт жаргана. Нар, Сар нь жилд хоёрхон удаа, 3 сарын 21, 9 сарын 23-нд яг зүүнээс мандаж, баруунд жаргадаг.

Цаг байхгүй үед ч гэсэн Нар, Сар нь зүг чиг олоход тусална. Үд дунд Нар хамгийн өндөрт, шөнө дунд Сар хамгийн өндөрт байрлаж, хойд зүгт чиглэсэн сүүдэр нь хамгийн богино байдаг.

Амьд чиг баримжаанууд. Бүрхэг өдөр тэнгэрээр чиг баримжаа олох боломжгүй учраас ургамлыг анхааралтай ажиглах хэрэгтэй. Хөвд, хаг өвс сүүдэрт голдуу ургадаг учраас мод, хад чулуу зэргийн ар талд байдаг. Моддын холтос ч хойд талдаа илүү бараан, ширүүн болсон бөгөөд энэ шинж нь хус модонд сайн илэрнэ. Нарс модны хувьд бол бороо орсны дараа их бие нь голдуу хойд талаасаа харладаг. Учир нь усанд харлаж байгаа нимгэн хоёр дахь холтос нь хойд талаасаа эхлэн ургадаг. Хуурай, халуун цаг агаартай үед гацуур, нарсны их биений урьд хэсгээс давирхай илүү их ялгарна. Гэхдээ эдгээр шинж чанарыг хэд хэдэн модон дээр шалгасны дараа болгоомжтой ашиглах хэрэгтэй юм. Мөн өөр бусад шинж тэмдгүүд ашиглан зүг чигийг батлавал бүр сайн. Хойд нутагт хавар цагийн ойн чөлөөний өвс нь өмнөд нутгийнхаас илүү өтгөн байдаг. Ганцаар байрласан мод, их бие, том чулуунуудын өмнө талд өвс өтгөн ургаж, хойд талдаа жилийн халуун үед ч шинэ хэвээрээ удаан хадгалагддаг. Хэрэв жалга, судаг, голын хөндийн налуу хэсгээр голдуу өмнөд өргөрөгт түлхүү ургадаг ургамал тааралдвал уг налуу нь нарны гэрлийг илүү их авч, өмнө зүг рүү харж байгааг харуулна. Харин хойшоо харсан налуу хэсэгт чийгэнд дуртай, хойд нутгийн зүйлийн ургамлуудыг үзэж болно. Жишээ нь, Төвийн Черноземье /”Бараан газар” гэсэн утгатай/ нутагт, өмнөд бэлүүдэд хуурай орчинд дуртай ковыль /хялгана/ ургаж, харин хойд бэлүүд нь чийгт нугаар хучигддаг.

Уулсын бэлүүдийн хоорондын ялгааг бас олж харж болно. Хэрэв Өмнөд Урал болон Саяны нуруунд нэг бэл нь талынх бол нөгөө бэлд нь мод ургаж, талын бэл нь голдуу өмнө зүг рүү харж, модтой бэл нь хойш хардаг. Балтийн тэнгисийн эрэгт бол салхины үйлчлэлээр үүссэн элсэн мөргөцгүүдийг ажиглах хэрэгтэй. Мөргөцгийн нэг талд черника /хар нэрс/, брусника /алирс/, водяника , хөвд ургасан байвал хойд зүгийг харуулж, хаг өвс, вереск /хонин арц/ ургасан байвал өмнө зүгийг заана.

Comments