Асралт хайрхан руу аялсан нь

Намайг Мөнхтогтох гэдэг. Би бага байхын л тэнэх дуртай нэгэн байлаа. Тэр багын гэнэн хүсэлдээ хөтлөгдсөн ч юм уу аялал жуулчлалын мэргэжилтэй болсон. Хамгийн анхны ертөнцийг ойлгох үзлийг нутаг минь төлөвшүүлсэн байх. Тэгээд эх орноо хайрлах сэтгэл, түүхээрээ бахархах үндэсний үзэлтэй болж хүмүүжсэндээ. Олон аялалд явж байснаас хамгийн сэтгэлд хоногшин үлдсэн нэгэн аялалын талаар өгүүлье. Энэ 2006 оны 06 сарын 03 наас 13 -ны хооронд 10 хоног явган аялсан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан руу явсан аялал байлаа. Аялал маш сайхан байсан ч бэрхшээлтэй тулгарч, түүнийг даван туулах тусам хат сууж, явсан замаа эргэж харах тусам өөрсдөөрөө бахархах сэтгэгдэл төрдөг. Тэрэлжийн голыг сал хийж гаталсан, замдаа шоронгын хоригдолтой дайралдаж охидоо алдах шахсан, зугтсан бултсан нуугдсан, багийн хоёр гишүүний хөл нь гэмтэж бүтэн долоо хоногийн турш үүрч явсан зэрэг шалтгаанаас болж сүүлийн гурав хоног гэдэс дундуур мацаг барьж явсан ч эцэст нь зорилгодоо хүрч эх орныхоо нэгэн сүрлэг уулсын ноён оргил дээр гарсан тэр мөчийг одоо санахад сайхан байна.

Comments

Kop Nyamka said…
Тэр хоригдол энэ тэр байж байдаг юм уу, аймаар юм....тантай уулзаж юм асууж болох уу...зөвшөөрвөл утсаа үлдээгээрэй...nyamkaa@yahoo.com