Хотын аялал жуулчлалын тухай

Олон улсын төвшинд хот бүр нь өөрийн өвөмөц онцлогт тулгуурлан төрөлжсөн байдалтай хөгждөг. Хотуудыг аялал жуулчлалын онцлогоор нь дараах байдлаар ангилдаг.

Тухайн хотод ирж байгаа аялагч жуулчидын түлхүү хэрэглэж, худалдан авч байгаа сэтгэл татах үзмэр нь түүхийн музей, галерей байвал “Histotic City“ гэдэг. Харин музей, театр түлхүү бол “Cultural City“ гэнэ. Мөн тухайн хотын жуулчидын хэрэглэж байгаа үйлчилгээ нь: ”Night Club”, Red Light area, казинотой бол “Night life City“ буюу шөнийн амьдралтай хот гэдэг.

Ерөнхийдөө дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр хотын аялал нь маш хурдтай хөгжиж, ялангуяа Европын орнуудад энэ төрлийн аялал голлох байр суурийг эзлэх болжээ. Учир нь Европын улс орнуудын хотууд нь хоорондоо ойрхон болоод хот тус бүр нь түүх соёлын өв сан ихтэй болон тус бүр нутагт зам тээвэр өндөр хөгжсөн ба Европын иргэд өөр хоорондоо визгүй зорчиж болдог зэрэгтэй холбоотой ажээ. Тухайлбал Их Британд 2000 оны 4 сараас 9-р сар хүртэл 5 сарын хугацаанд 220 сая хүн өдрөөр хотын аяллыг хийсэн бөгөөд үүний 145 сая нь амралтын зорилготой, 52 сая нь бизнесийн зорилготой хийжээ. Энэ бүс нутагт хотын аялал нь дунджаар өдрөөр явагдахаас гадна 7 хоногийн хугацаагаар үргэлжилдэг бөгөөд 2 буюу түүнээс дээш өдрийн аялалд хамрагдах бол иж бүрэн үйлчилгээ, байрлуулах, хоол, автобусны үйлчилгээ, тойрон аялагчийн дэлгэрэнгүй хөтөлбөр музей үзэх тэр ч бүү хэл зах орох, дэлгүүр хэсэх гэх мэт олон зүйлийг үзүүлж харуулдаг байна. Ерөнхийдөө олон улсын жишгээр 32 километрийн зай бүхий хотын бүсэд аялал хийхдээ 1-ээс 1.5 цаг зарцуулдаг. Мөн аяллын хөтөлбөрт чөлөөт цаг гэж заавал оруулдаг бөгөөд энэ нь жуулчид өөрсдөө хотоор сэлгүүцэхэд зориулагддаг. Томоохон хотуудад үндэсний паркаар аялах үед газар болгонд хэдэн хоногоор саатахад хүрдэг. Ихэнх аялагчид түүхийн хөшөө дурсгал, музей, урлагийн тоглолт, диско, ресторан, дэлгүүр зэргийг голлон сонирхдог. Үүнээс гадна сүм, музей, метро гудамжны хөгжимчид, зураачид зэргийн олон зүйлийг хавсарган сонирхдог. Хотын аялал жуучлалыг явагдах шинж чанараар нь :

1. Богино хугацааны

2. Урт хугацааны гэж хоёр ангилдаг.
Богино хугацааны: Хот танилцуулах аялал нь 4 – 5 цагийн турш явагдах боломж бүхий богино хугацааны аялал юм.

Урт хугацааны: Хот танилцуулах аялал нь 24 цагаас дээш 7 хоног ба түүнээс их хугацаагаар аялж болно. Урт хугацааны аялал хийх сонирхолтой хүмүүс дунджаар зургаан сарын өмнө аялал зохион байгуулагчдад мэдэгдсэн байх шаардлагатай. Уг аяллыг дээр дурдсанчлан Европын орнуудад маш өргөн хүрээнд хийж хотоос хот дамжин аялж байна. Хотын аялал нь дэлхий нийтэд маш өргөн дэлгэрсэн байдаг. Аялал жуулчлалын хөгжлийн үе шатуудыг харахад хотын аялал анхандаа цэргийн бэхлэлт, худалдааний гудамж, цайз, Шилтгээн тойрон зугаалж байснаа улмаар боловсронгуй болсон гэдэг.
Дэлхийн томоохон хотууд аялал жуулчлал хөгжүүлэх явдлыг нэн эртнээс эхэлсэн бөгөөд үүнд тухайн үеийн нийгмийн байдал, урлаг, уран барилгын хөгжил, язгууртны амьдралын онцлог зэрэг онцгой нөлөөтэй. Тухайлбал, эртний Ромоос эхлээд дундад зууны үед бий болсон уран барилгын хөгжил, театр, музейд түшиглэн шинэ шинэ сонин хачир үзмэр, тоглоом зугаа цэнгээний газруудыг шинээр байгуулж, өөр өөрсдийн хотуудыг бусдаас ялгагдахуйц өнгө үзэмжтэй алдар цуутай хот болгон дэлхий нийтийн сонорт хүргэснээр Епропын хотууд аялал жуулчлал хөгжүүлэх их өрсөлдөөнийг өрнүүлж байлаа. Энэ нь цаашдаа улам өргөжиж, Европын хотуудад төрөл бүрийн үйлчилгээний байгууллага, дээд зэргийн хэлбэрүүдийг нэвтрүүлэх, аянчин жуулчдын аюулгүй байдлыг хангах бүх төрлийн тээврийн үйлчилгээг нарийн зохион байгуулалтанд оруулах, жуулчдад найдвартай үйлчлэх зэргээр улам бүр хөгжсөөр байна. Дэлхийн танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой хотуудад Нью-Йорк, Парис, Мадрид, Ром, Санкт-Петербург, Каир, Сингапур, Гонгконг, Рио-де-Жанейро зэрэг багтдаг. Мөн жуулчдын сонирхлыг татдаг музей, хөшөө дурсгал, хот суурин зэрэг объектууд байдаг. Түүнчлэн “Гранада”, “Хааны тосгон” жижиг хотууд аялал жуулчлалд ашиглагддаг. Зөвхөн Ленинград хотод жуулчдад үзүүлдэг түүх, соёлын дурсгалт газрууд гэхэд 3900 - гаад объект бүртгэгджээ. Хотын аяллын гол тулгуур бол хоттой танилцах, түүх дурсгалын газруудаар орох, уран барилга, сүм хийд, музей, байгалийн сонин үзэгдэл үзэх, чөлөөт цагаар дэлгүүр хэсэх, эсвэл лангуу харах /windows shopping/ зэрэг баялаг хөтөлбөртэй байдаг. Хот болгон өөрийн гэсэн аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнтэй байдаг.


[1] John Uiccle. City tour of classification. New-York1989.p.076

Comments