Тусгаар улсаа мандуулсаны баярын мэнд

Харийн дарлалаас эх орноо тусгаарлаж туурга тусгаар Монгол улсын чөлөөт ард болсон таньд болон танай гэр бүлд Монголын Үндэсний хувьсгалын 103 жилийн баярын мэндийг хүргэе. Олон жилийн тэмцэл, Асар их үнээр олж авсан Тусгаар тогтнол, газар шороо минь бүтэн байг. Өнөөдөр Монгол Хүн бүрийн баярын өдөр ирээдүй хойчдоо энэ мартагдашгүй он цагийн тухай мэдэх бүхнээ бие биендээ дамжуулаарай хэмээн хүснэ.
1911 оны 12 сарын 29-нд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээв. 1911 оны 12 дугаар сарын 30-нд Их хүрээнд “Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар”-ыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан нь Монгол улсын анхны төрийн сайдууд юм. Гадаад хэргийн яамыг Чин ван Ханддорж, Дотоод хэргийн яамыг Да лам Цэрэнчимэд, Сангийн яамыг Түшээ гүн Чагдаржав, Цэргийн яамыг Засаг бэйс Гомбосүрэн, Шүүх яамыг гүн засаг Намсрай нар тус тус хариуцаж, анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогдов.

Comments